Танилцуулга

Уриа: Алсын хараа Амжилтын түлхүүр

Глобал Вишн ХХК нь 2010 онд програм хангамж, график дизайны чиглэлээр байгуулагдаж мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Байгуулагдсан цагаасаа эхлэн төр, албан байгууллага, хувь хүний интернэтэд суурилсан програм хангамж, бүх төрлийн вэбсайт, вэб дизайн, мобайл апп, брэндбүүк, видео танилцуулгын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.

Энэ хугацаанд нийгмийн олон салбарын хувь хүн, албан байгууллагатай нягт хамтран ажиллаж тэдний хүсэл сонирхол, үйл ажиллагааны онцлог, өнгө төрхөд нийцсэн үйлчилгээгээ хүргэж эрхэм хэрэглэгчдийнхээ найдвартай түнш нь байсаар ирлээ.

Цаашид Монголын интернет програмчлал, мэдээлэл технологийн салбарт дэлхийн тэргүүлэх технологоор шинэ өнгө төрх, шилдэг бүтээлүүдийг авчрах бодлого барин ажиллаж байна. Бид та бүхэнд баталгаат бүтээгдэхүүн, хариуцлагатай түншлэлийг санал болгож байна.

Бидэнд Итгэл үзүүлнэ үү.




Алсын хараа

Олон улсын түвшинд үнэлэгдсэн, хөгжлийн тулгуур болсон Монгол Брэндийг бүтээнэ

Эрхэм зорилго

Тэргүүлэх технологоор шинэ өнгө төрх, шилдэг бүтээлүүдийг бүтээж Монгол оюунаар хөгжлийг түгээнэ.

Үнэт зүйл

Хэрэглэгчийн Сэтгэл Ханамж

Мэргэшсэн ур чадвар

Бүтээлч санаачилга

Цаг баримтлал

Харилцан итгэлцэл

Хариуцлагатай түншлэл

Ил тод байдал

М.Энх-Од
Үүсгэн байгуулагч, захирал
Д.Одбаяр
Дизайнер, брэнд менежер
Д.Ганбаатар
ахлах инженер
Д.Жоламан
Мобайл хөгжүүлэгч
Б.Самбуу
Вэб хөгжүүлэгч
С.Ариунболд
Вэб хөгжүүлэгч
Б.Ариунжаргал
Төслийн менежер
Бидэнтэй
нэгдэх