Мэдээ

Борлуулалтын албаны хамт олон Түгээлтийн хэлтэст ажиллалаа

Бид дэлхийн зах зээлд нэр хүндтэй компаниудтай хамтран ажилладаг бөгөөд тэдний туршлага, арга барилаас ямагт суралцах боломжтой бөгөөд ихийг хийж бүтээх тэмүүлэл, чадварыг урамшуулж байдаг. Манай компани бизнесийн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг учраас бизнесийн олон чиглэлд хөрвөн ажиллах туршлага хуримтлуулж, мэдлэгийн хүрээгээ тэлэх боломжтой. Манай компанийн ажилтан бүрт өөрийн шинэлэг бүтээлч санаа, оновчтой шийдлээ амьдралд хэрэгжүүлэх боломж нээлттэй байдаг бөгөөд компанийн зүгээс дэмжлэг үзүүлэхэд ямагт бэлэн байдаг.
Компанийн хэмжээнд ажилтан хоорондын хамтын ажиллагаа, харилцааг дэмжих, ажил амралтын зохистой харилцааг бий болгох, амралт чөлөөт цагт зориулж урлаг, спортын арга хэмжээг төлөвлөгөөтэй зохион байгуулдаг.

monostrade

Борлуулалт P&G албаны өдөрлөгийнхөө хүрээнд өнгөрсөн долоо хоногт хүн хүчний хомсдолд ороод байсан Түгээлтийн хэлтсийнхэндээ хүч нэмэн илүү цагаар ажилласан юм.

Бид 5 өдөр баг багаараа шөнийн түгээлтэд ажиллаж дунджаар 00 цагт тарж байсан ба нийт 37 хүн 181 цагийн ажлын хөлс 1.080.000 төгрөгийг хуримтлуулж чадсан юм. Үлдсэн хүмүүс маань бусаддаа шөнийн цагаар эрч хүч нэмэн хоол унд дөхүүлж байсныг мөн дурдъя.

 



Имэйл холболт
БРЭНДИЙН фЭЙСБҮҮК ХУУДСУУД
Дээш