Бидний тухай

"Монголиан Стар Дистрибюшин" ХХК нь 1998 оноос өнөөдрийг хүртэл 27 жилийн турш өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудын өндөр чанартай, өргөн сонголттой брэнд бүтээгдэхүүнийг Монгол улсын 21 аймагт ажиллаж амьдарч байгаа нийт хэрэглэгч харилцагчиддаа түргэн шуурхай, чанартай үйлчилгээгээр дамжуулан тасралтгүй хүргэх ажлыг амжилттай гүйцэтгэж байна.

Өнөөдөр бид Kimberly- Clark, Unilever, SC Jonhson, Splat, Haleon, Ekaterra, Kellanova компаниудын Монгол дахь албан ёсны түншээр ажиллан дэлхийн хэрэглэгчдийн тэргүүний сонголт болсон 30 брэндийн 500 гаруй нэр төрлийн барааг хэрэглэгч, харилцагчиддаа хүргэж байна. 

Эрхэм зорилго

“Бид хүний эрүүл мэнд, сайн сайхныг дэмжих, итгэл хүлээсэн дэлхийн брэнд бүтээгдэхүүний мэргэшсэн дистрибютер байна.”

Алсын хараа

“Хэрэглэгч харилцагчдынхаа эрхэм сонголт байна.”

Үнэт зүйлс

Хариуцлага 
Өсөж хөгжих хүчтэй хүсэл тэмүүлэл
Сорилт
Амлалт 
Ёс зүй 

Захирлуудын мэндчилгээ
Хувьцаа эзэмшигч С.Болормаа

Монголын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээл Монголд олон жилийн түүхтэй, хөгжиж буй салбар юм. Бид энэ зах зээлд дэлхийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг инээмсэглэлийн хамт үйлчлүүлэгчдэдээ бүхнээс түрүүнд хүргэх зорилгынхоо хүрээнд сүүлийн 18 жилийн турш хичээнгүйлэн ажилласаар байна. Өндөр чанартай бөгөөд олон жилийн судалгаа шинжилгээгээр бүтээгдэж, дэлхийн олон орны лабораториудаар баталгаажсан бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгч, үйлчлүүлэгчид маань өдөр тутам хэрэглэснээр амьдралын чанараа хадгалж, дээшлүүлж чадна гэдэгт бид итгэдэг.

Бизнесийн хамтын, харилцан ашигтай, үргэлж хөгжиж урагшлах бизнес харилцаагаар харилцагчдадаа үйлчлэх нь бидний хамгийн чухал зорилгуудын нэг билээ. Бидэнд итгэж, хамтран ажилладаг, бүтээгдэхүүнүүдийг маань сонгон хэрэглэдэг бүх хэрэглэгч, үйлчлүүлэгч нартаа чин сэтгэлээсээ баярлалаа.




Удирдлагын баг
О.Энхтамир
Гүйцэтгэх захирал
О.Ганхуяг
Борлуулалт хариуцсан дэд захирал
Г.Чинзориг
Шингэн хүнсний бизнес хөгжил хариуцсан дэд захирал
Э.Сундуйхүү
Санхүү төлөвлөлт хариуцсан дэд захирал
Б.Анхзаяа
Захиргаа, Хүний нөөц хариуцсан дэд захирал
Б.Хулан
Ханган нийлүүлэлт харицсан дэд захирал
Д.Санжаажаамаа
Ахлах хуулийн зөвлөх
М.Батзориг
Мэдээлэл технологийн ахлах менежер
Э.Буяндэлгэр
Ерөнхий нягтлан бодогч
Э.Бадамзул
Маркетингийн ахлах менежер
Имэйл холболт
БРЭНДИЙН фЭЙСБҮҮК ХУУДСУУД
Дээш